Spanglefishmonrevetours | sitemap | log in
This is a free Spanglefish 1 website.

ЭГИЙН ГОЛООР УСАН АЯЛАЛ

Улсын маань хойморт орших Хөвсгөл далайгаас эх авсан Эгийн голоор усан аяллыг загасчлах аялалтай хослуулан тогтмол зохион байгуулж байна.

Аяллын хугацаа: 3 шөнө/4 өдөр

Аяллын бүрэлдэхүүн: 3-7 аялагч

Аяллын багц үнэ: 

яллын үнэд багтах зүйлс:

  • Хоол хүнс
  • Жуулчны отог
  • Майхан
  • Унааны зардал
  • Завь, түүнийг дагалдах хэрэгсэл
  • Хөтөч

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Согтууруулах ундааны зүйлс
  • Хувийн бэлтгэлийн зүйлс /загасчлах хэрэглэл, дулаан хувцас, аяны хөнжил, гудас гэх мэт/

Завь: ОХУ, БНСУ-д үйлдвэрлэгдсэн 2 болон 6 хүний суудалтай завь байна.

Тоног хэрэгсэл: Завины суудлын тоогоор аврах хантааз болон сэлүүр байна.

Аяллын хөтөлбөр:

1 дэх өдөр: Улаанбаатар хотоос өглөө хөдөлж Эрдэнэт хотод өдрийн хоол идээд цааш явсаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Эгийн голын эрэгт отогт байрлана.

2 дахь өдөр: Өглөөн хоолны дараа үндсэн аялал болох усан аялал эхэлнэ. Эгийн голоор урсангаа загасчилж байгалийн сайханд гэрэл зураг авсаар Эгийн голын эрэгт майханд хоноглоно.

3 дахь өдөр: Усан аялал үргэлжилсээр Эгийн голын эрэгт тосож авснаар усан аялал өндөрлөнө. Эргэн отогтоо ирж хоноглоно.

4 дэх өдөр: Отогоос эргэн хөдөлж замдаа сөнөсөн галт уулын үлдэгдэл бүтэн амсартай тогоо бүхий Уран бүрхээр уулыг үзэж сонирхоно. Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.

Click for Map
sitemap | cookie policy | privacy policy