![]() |
![]() |
||||||||||||||||||||||||||
This is a free Spanglefish 1 website. | ||||||||||||||||||||||||||
МОНГОЛЫН НЭГ ӨДӨР Хэрэв та хотод өссөн бол, малчин айлын өдөр тутмын ажлыг мэдэх боловч хийж үзэхийг хүсэж байгаа бол, найз нөхдийн хүрээгээ тэлэх сонирхолтой бол, өөрийн тэсвэр тэвчээрийг сорьж үзэхээр шийдсэн бол бидний санал болгож буй "МОНГОЛЫН НЭГ ӨДӨР" аялалд оролцож болох юм. Энэхүү аяллаар малчин айлын гэрийн эзэн, эзэгтэйн хүнд хүчир, гадаа доторгүй бүхий л ажлыг хийж үзэн суралцахаас гадна өдөр бүр шинэ шинэ зүйлийг мэдэж авах болно. Хэрэв та үр хүүхдийнхээ зуны амралтын цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байвал бидэнд л даатгахад болно. Аялал Хэнтий, Төв, Булган аймгуудад зохиогдох боломжтой. Аяллын үнэнд дараах зүйлс багтана: Өглөө, өдөр, оройн хоол, ирж очих унаа, дээл, малгай, DVD бичлэг, байрлах байр, дагалдан байх зохион байгуулагч, туслахын зардал зэрэг багтана. Аяллын үнэд ороогүй зүйл: Амттан, цэвэр ус, аяны хөнжил, гар чийдэн, ариун цэврийн хэрэглэл зэрэг болно. Аяллын хугацаа: 4 шөнө/ 5 өдөр /2015.06.15-08.20/ Аяллын үнэ: 6-8 хүнтэй баг 1 хүний 350.000 төгрөг, 10-15 хүнтэй баг 1 хүний 300.000 төгрөг Аяллын бүрэлдэхүүн: 14-16, 16-20, 20-25 нас | ![]() ![]() ![]() |
|||||||||||||||||||||||||
![]() |