![]() |
![]() |
||||||||||||||||||||||||||||||
This is a free Spanglefish 1 website. | ||||||||||||||||||||||||||||||
ГҮНЖИЙН СҮМ ЯВГАН АЯЛАЛ Улаанбаатараас зүүн тийш 120 орчим километрт Хэнтийн дархан цаазат газарт байх ба Горхи Тэрэлжийн бүс нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш явж Гүнжийн сүмд хүрдэг. 1699 онд Манж Чин улсын хааны гүнж Монголын язгуур угсаат гэр бүлийн нэг Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдөн Халхын нутагт хүрч ирсэн билээ. Тэр гүнж 1740 оны үед нас барсан бөгөөд гэрээслэлдээ “Миний бие Монгол хүнтэй ханилан сууж хамаг насыг барсан тул аль хэдийнээ Монгол хүн болсон билээ... Үргэлжлэлийг аяллаар очоод сонсоорой Аяллын хугацаа: 1 шөнө/2 өдөр Аяллын бүрэлдэхүүн: 6-8, 20-22 аялагч Аяллын багц үнэ: 120к Аяллын үнэд багтах зүйлс:
Аяллын үнэд ороогүй зүйлс: * Амттан, бусад хүнсний зүйлс Аяллын зохион байгуулалт: Аяллын зохион байгуулагч-аяллын хөтөч дагуулж явах бөгөөд аяллын туршид түүний зааварчилгааны дагуу явагдана. Отоглох /мод, усанд явах, майхан босгох гэх мэт/ хоол хүнсээ хийж боловсруулах зэрэг ажлуудад өөрсдөө гар бие оролцоно. Аяллын хөтөлбөр: 1 дэх өдөр: Улаанбаатар - Тэрэлж чиглэлд унаагаар явж Тэрэлж тосгоноор дайрч явсаар Дунд Баян голын эрэгт очиж хоноглоно. 2 дахь өдөр: Өглөөн хоолны дараа эртлэн босож Гүнжийн сүм чиглэлд алхана. Сүмийн ойр орчимтой танилцаж буцан машин дээрээ ирнэ. Эргэн Улаанбаатар хот руу явснаар аялал өндөрлөнө. | ![]() ![]() ![]() |
|||||||||||||||||||||||||||||
![]() |