Spanglefishmonrevetours | sitemap | log in
This is a free Spanglefish 1 website.

ХАГИЙН ХАР НУУР ЯВГАН АЯЛАЛ

Хан Хэнтийн нуруудын гүн тайгад орших үзэсгэлэнт Хагийн хар нуурын чиглэлд явган аяллыг зохион байгуулна. Тус нуур нь моренны мөстлөгийн гулгалтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хунхад тогтсон нуур билээ. Туул голын усжилтын эх ч болдог. Эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн битүү ойн дунд орших уг нуур нь Улаанбаатар хотод хамгийн ойр орших дотоод гадаадын аялагчдын очих дуртай чиглэл болоод байгаа билээ.

Аяллын хугацаа: 5 шөнө/6 өдөр

Аяллын бүрэлдэхүүн: 8-14 аялагч

Аяллын багц үнэ: 

Аяллын үнэд багтах зүйлс:

  • Унааны зардал
  • ТХГН руу нэвтрэх зөвшөөрлийн хураамж
  • Хөтөч
  • Ачаа ачих морьд
  • Морь хариуцаж явах хөтөч

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Хоол хүнс
  • Майхан
  • Гал тогооны хэрэгсэл
  • Согтууруулах ундааны зүйлс
  • Хувийн бэлтгэлийн зүйлс /гутал, таяг, үүргэвч, ариун цэврийн хэрэглэл гэх мэт/

Аяллын зохион байгуулалт:

Аяллын зохион байгуулагч-аяллын хөтөч дагуулж явах бөгөөд аяллын туршид түүний зааварчилгааны дагуу явагдана. Отоглох /мод, усанд явах, майхан босгох гэх мэт/ хоол хүнсээ хийж боловсруулах зэрэг ажлуудад өөрсдөө гар бие оролцоно. 

Аяллын хөтөлбөр:

1 дэх өдөр:

Улаанбаатар - Тэрэлж чиглэлд унаагаар явж Туул голын  эрэгт бууна. Эндээс явган аялал эхэлнэ. Эхний өдөр Туул голын эрэгт  хоноглоно.

2 дахь өдөр:

Өглөөн хоолны дараа Туул голоо өгсөн явсаар улмаар Хаг, Туул голын бэлчирээр дайрч цааш Хагийн голоо өгсөн явсаар Хагийн хар нуурандаа ирж хоноглоно.

3 дахь өдөр:

Амралт, спорт загасчлал. Нуурыг тойрох аялал. /зөвхөн хүнсэнд хэрэглэх хэмжээгээр/

4 дэх өдөр:

Занабазар гуайн барьж байгуулж байсан Сарьдгийн хийдтэй танилцах аялал.

5 дахь өдөр:

Өглөөний хоолны дараа нуураас хөдөлж Алтан Өлгий уулын Хавиргын давааг даван хоноглоно.

6 дахь өдөр:

Энэ өдөр алхсаар машин дээрээ ирж Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.

Click for Map
sitemap | cookie policy | privacy policy