![]() |
![]() |
||||||||||||||||||||||||||||||
This is a free Spanglefish 1 website. | ||||||||||||||||||||||||||||||
АСРАЛТ ХАЙРХАН ЯВГАН АЯЛАЛ Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан /ДТД-2800м/ уул руу авиралт хийх уулын, явган аяллыг зохион байгуулж байна. Аяллыг энэ чиглэлд олон жил зохион байгуулж байсан туршлагатай хөтөч зохион байгуулан аялна. Аяллын хугацаа: 5 шөнө/6 өдөр Аяллын бүрэлдэхүүн: 6-10 аялагч Аяллын багц үнэ: Аяллын үнэд багтах зүйлс:
Аяллын үнэд ороогүй зүйлс:
Аяллын хөтөлбөр: 1 дэх өдөр: Улаанбаатар - Сүхбаатар /Сэлэнгэ/ чиглэлийн вагоноор явж Мандал /Батсүмбэр/ өртөөнд бууна. Эндээс машинаар Сөгнөгөр голоо өгсөн явна. Цагаан нуга зуслангаас цааш явж бууна. Эндээс явган аялал эхэлнэ. Сөгнөгөр, Хүрхрээ голын бэлчирийн ойролцоо хоноглоно. 2 дахь өдөр: Өглөөн хоолны дараа Хүрхрээ голоо өгсөн алхаж Асралт хайрханы наана хоноглоно. 3 дахь өдөр: Өглөөн хоолны дараа Асралт хайрхан руу дайралтаа хийнэ. Орой нь уулын зүүн доод бэлд хоноглоно. 4 дэх өдөр: Энэ өдөр Асралт хайрханы бэлээс явж Заан голыг уруудан алхана. Эл өдөр машин замдаа орно. Заан голын эрэгт хоноглоно. 5 дахь өдөр: Заан голын эргээс уруудан явсаар Заан Тэрэлжийн бэлчир хүрч Тэрэлж голоон гатлан цааш Ахиа бэрхийн даваа давж Улийстайн эхэнд хоноглоно. 6 дахь өдөр: Улиастайн эхнээс явсаар Улаанбаатар хотоод Шар хадны эцэст орж ирнэ. | ![]() |
|||||||||||||||||||||||||||||
![]() |