ЗОРГОЛ ХАЙРХАН ЯВГАН АЯЛАЛ
Боржигоны бор талд дүнсийн орших боржин чулуун цохио уул бол Чингис хаан Хэрэйд аймгийн Ван хан Тоорилтой эцэг хүү бололцон нэгэн намар намаржсан Зоргол хайрхан уул билээ. Тус уул нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Улаанбаатар хотоос 150 орчим км-ын зайд оршдог. Домог түүхийн арвин баялагтай тус уулсын эргэн тойрондох уулс, хөндийгөөр аргаль, янгир, буга, зээр болон ёл шувуу зэрэг ховор амьтан шувууд нилээдгүй. Түүнчлэн Зоргол хайрхан уулын эргэн тойронд хэд хэдэн агуй бий.
Аяллын хугацаа: 1 өдөр
Аяллын бүрэлдэхүүн: 10-12 аялагч
Аяллын багц үнэ:
Аяллын үнэд багтах зүйлс:
- Хоол хүнс
- Унааны зардал
- Бусад
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Хувийн бэлтгэлийн зүйлс /гутал, таяг, үүргэвч гэх мэт/
1 дэх өдөр: Улаанбаатар хотоос хөдөлж Шувуун фабрикаар дайран улмаар явсаар Аягын даваагаар давж Шархайн хөндийгөөр давхисаар Зоргол хайрханд ирнэ. Тус хөндийг Шархайн тал хэмээн нэрийдэх нь ч бий. Замд зээр сүрэглэн давхихыг харна. Хайрханы баруун урд хормойд ирж хөнгөн цайлж аваад хайрхан өөд явган аялал эхэлнэ. Тал өдөр болох тус алхалтын явцад та бүхэн сонирхолтой хэлбэр тогтоцтой боржин чулуун цохионуудыг харах ба хонин арц үнэртсэн адал явдалтай замаар дээш өгсөнө. Хайрханы оргилоос бүх зүйл алган дээр байгаа мэт сайхан харагдана. Буух явцдаа шилийн сайн эрсийн нуугдаж байсан домогтой агуйгаар орж сонирхоно. Хайрханы баруун хойд талаас бууж ирээд хайрханы баруун залгаа уулсад хадан энгэрт орших агуй болоод ёл шувууны үүр зэргийг ойроос үзэж харна. Улаанбаатарын зүг хөдөлж үдэш Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
Манай хөтөчийн аяллын туршид дахь сонирхолтой, танин мэдэхүйн мэдээ, мэдээллүүдийг сонсож явна.
Жич: 04.15-10.20 хүртэл 1 шөнө 2 өдрийн аялал зохион байгуулах боломжтой.
Зээрийн сүрэгШархайн хөндийд хэдэн мянгаараа сүрэглэх зээрийн сүрэгтэй ч тааралдана | Холоос дүнсийх Зоргол хайрханСэтгэл сэргэм сайхан нутаг шүү. | | Аяллын замдАяллын замд хөл, гарын чилээгээ гаргангаа ойр орчмын зураг буулгасаар | Хайрхан өөдЗоргол хайрханы баруун энгэрээс дээш 45-аас дээш налуутай боржин чулуун дээгүүр өгсөнө дөө. Сонирхолтой бөгөөд бөөн адал явдал | | Урин цагийн анхны цэцэгМонгол нутагт маань дулааны улирал айлчлан ирж цэцэгс дэлбээлжээ | Хайрхан дээрээс эргэн тойрноо тайлбарланаХайрхан дээрээс эргэн тойрон бүгд алган дээр байгаа мэт харагдана | | Хайрханы дээрХайрхан болон түүний эргэн тойрон дахь уулс боржин чулуун цохионуудаас бүрдсэн тул өвөрмөц дүрс, хэлбэрийг олон харна | Дансрангийн агуйХайрханы оргилд одоо хэр нь аргаль янгир хэвтдэг ийм агуй бий. | | Агуй дотор Агуй дотор төрөл бүрийн амьтны яс, үс ноос зэрэг нь тухайн агуйд ямар амьтад ирдэг болохыг батална. | Усны сувагХайрханаас урсах борооны усанд элэгдсэн суваг | | Сонирхолтой тогтоцИймэрхүү сонирхолтой тогтоц зөндөө бий | Өдрийн хоолАяллын хээрийн тогоонд чанасан хоолны амт гэж ванлий ванлий | | Аяллын багаараа | Түүхэн газар1202 оны намар Чингис хаан, Хэрэйд аймгийн ван Тоорилтой нэгэн намар энэхүү газар намаржсан тухай МНТ-нд дурдагдсан байдаг. Иймд энэ газар тус хөшөөг Түүхэн газарзүйч, профессор О.Сүхбаатарын олж тогтоосон, санаачлагаар гэрэлт хөшөө босгожээ. | | Ёл шувууны үүрАмьтны сэгээр хооллодог ёл шувууны үүр. | АгуйХайрханы баруунтаа үргэлжлэх уулсад орших агуй. Зөвхөн дээрээс олсоор л доош буун орох боломжтой. | | О.Сүхбаатар эрдэмтэн хөшөөнийхөө дэргэд2007 оны өвөл Говийн чиглэлийн аялалд энэ газраар дайран өнгөрлөө. | 2007 оны аяллын багийнханӨмнөговийн Ханбогд сумын нутгаар хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны 10 хоногийн аяллын эхлэл Зоргол хайрханаас эхэлж билээ. | | | | |
|