![]() |
![]() |
||||||||||||||||||||||
This is a free Spanglefish 1 website. | ||||||||||||||||||||||
ТӨВИЙН БҮС ГЭРЭЛ ЗУРГИЙН АЯЛАЛ 1 өдөр: Улаанбаатар хотоос Хустайн нуруу ТХГН руу явна. Тахь болон бусад ан амьтад үзнэ. Хагас өдрийн алхалттай. Баазад хононо. Машинаар. /Өд, О/ Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, тахь, магадгүй буга, янгир, ургамал, овоо 2 өдөр: Хустайн нуруунаас Хөгнө хаан уул орно. Өвгөн хийд үзэж сонирхох ба бага зэргийн алхалт хийнэ. Цааш Элсэн тасархай орно. Майханд хононо. Машинаар /Өг, Өд, О/ 3 өдөр: Элсэн тасархайгаас Хархорин орно. Анхны шарын шашны том хийд болох Эрдэнэзууг үзэж сонирхоно. Шашны холбогдолтой дурсгалуудыг үзэх ба үдээс хойш Их Хаадын цогцолбор бүхий толгод руу алхан гарч Орхоны хөндий, Хархорин зэргийг дээрээс дэлгэмэл байдлаар харна. Орхон голын эрэгт майханд хононо. Машинаар. /Өг, Өд, О/ 4 өдөр: Хархориноос Занабазар гуайн багадаа байсан Шанхын хийд, шунхлай уулын археологийн лурсгал үзэн сонирхсоны дараа Орхоны Улаанцутгалан орно. Майханд хононо. Машинаар. /Өг, Өд, О/ 5 өдөр: Улаанцутгалангаас Анхдугаар Богд Занабазарын Бүтээлийн хийд болох Төвхөн хийд орно. Майханд хононо. Машинаар. /Өг, Өд, О/ 6 өдөр: Төвхөн хийдээс Хархориноор дайрч Архангайн Цэнхэр сумын Цэнхэрийн халун рашаан орно. Майханд хононо. Машинаар. Халуун рашаанд орно. /Өг, Өд, О/ 7 өдөр: Цэнхэрийн халуун рашаанаас Архангай аймгийн төв Цэцэрлэг хот орон Тайхарын чулуугаар дайран Чулуутын хавцал, Тэрхийн цагаан нуур орно. Майханд хоноглоно. Машинаар. /Өг, Өд, О/ 8 өдөр: Өглөө эрт нар мандах үеэр нуурын мандлыг хойд уулан дээрээс харна. Галт уулын Хоргын тогоо, түний ойр орчимд орших сонин тогтоц бүхий газруудыг үзнэ. Орой Өгий нуурт ирнэ. Майханд хононо. /Өг, Өд, О/ 9 өдөр: Нуурын эрэг орчмоор алхалт хийнэ. Эндээс өдөр явж Хар бухын балгас үзээд цааш Цогтын Цагаан балгасны дэргэд туул голын хөвөөнд майханд хоноглоно. Машинаар. /Өг, Өд, О/ 10 өдөр: Цогтын Цагаан балгаснаас Улаанбаатар хотод ирнэ. /Өг, Өд/ АЯЛЛЫН ҮНЭ /2017 оны/ Аяллын үнэ: 600k Багийн бүрэлдэхүүн: 5-6, 18-20 Аяллын үнэд багтсан зүйлс: Хоол хүнс, тээврийн зардал, ТХГН руу нэвтрэх зөвшөөрлийн хураамж, сүм хийд руу нэвтрэх зөвшөөрлийн хураамж, майхан, хөтөч, аяллын тогооч, гал тогооны хэрэгсэл, бусад Аяллын хугацаа: 2016.06.10-09.20 /9 шөнө/10 өдөр/ Аяллын үнэд багтаагүй зүйлс: Даатгал, согтууруулах ундаа, цайны мөнгө, угаалга, хувийн бэлтгэлийн зүйлс /эм, үүргэвч, гэрэл зургийн хэрэгсэл/ Жич: Аяллын урьдчилгаа баталгаажуулалт болох 100.000 төгрөгийг аялал эхлэхээс 20 хоногийн өмнө тушаана. Аяллын үлдсэн төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө тушаана. Баталгаажуулсан жуулчин аяллаар явах боломжгүй бол урьдчилгаа төлбөрийг олгохгүй болно. | ![]() ![]() ![]() |
|||||||||||||||||||||
![]() |